© XOT.MN 2011-2020
10-р сарын 28, Лхагва
Улаанбаатар хот
Үйл явдал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.20/ Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга баруун бүсийн алслагдмал аймгуудын хөгжил, дэд бүтцийн асуудлаар ярьж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих боломжуудын талаар иргэдэд мэдээлэл өглөө.

Баян-Өлгий аймгийн иргэн Орасхан:

Баян-Өлгий аймгийн иргэн Баярхүү:

“…Би “Тэргүүн уулаа аваръя” гэдэг хөдөлгөөн байгуулж, тэргүүнээр нь ажиллаж ирсэн. Манай нутагт Ногоон хадны бөөгийн овоо гэж байсан, сүүлд шарын шашин дэлгэрсний дараа тэр овоог 21 Ногоон дарь эхийн овоо гэж нэрлэх болсон. Бид нар газар шороонд маань ийм олон овоо тахилга байхад энэ уулыг маань битгий малтаач гэж 2008 оноос хойш орон нутагтаа тэмцэж, тусгай хамгаалалтад авахуулж байсан. 2015, 2017 онд тусгай зөвшөөрлийг нь өөр компанид шилжүүлэн өгөхөд түүний эсрэг тэмцэл хийж, аймгийн дарга нарт олон удаа захидал бичиж, бие төлөөлөгчид маань уулзалт хийж байсан. Төрийн дээд шатны байгууллагуудад ч гэсэн бид хүсэлтээ уламжилсаар ирлээ. Аймгийн засаг дарга 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр тэр компанид 2017 онд олгосон тэр тогтоолоо хүчингүй болгосон. Үүнд манай ард түмэн ихэд баярлаж, үйл ажиллагаа нь зогсох байх гэж найдаж байсан. Гэтэл нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тэр компани өдөр шөнөгүй ажилласаар л байна. Манай шүтээнт Тэргүүн уулын Цагаан чулуут гэдэг газарт олгогдсон алтны ашиглалтын 30 жилийн лицензийг цуцалж өгнө үү.”

Баян-Өлгий аймгийн иргэн О.Бахыт:

“…Манай аймгийнхан бэрхшээл, зовлонгоо мэргэжлийн дагуу ярьж байх шиг байна. Энэ хүмүүстэйгээ санал нэг байна. Би мэргэжлийн тамирчин хүн. Манай аймгаас ойрын жилүүдэд улсын цолтой бөх төрөөд сайхан байна. Манай спорт ахиж байна. Цар тахлаас болж хөдөлгөөн багасаж, зарим зовлон бэрхшээлтэй тулгараад байх шиг байна. Манайх нийслэлээс алслагдсан болохоор зовлон их байна аа. Алслагдсан ч гэсэн манайд хүндийн өргөлт, бокс, чөлөөт бөх, жүдо болон багийн спортууд хөгжих боломжтой. Энэ спортуудаар гадаадаас мэргэжилтэн авчирч, хичээллэвэл маш өндөр амжилт үзүүлнэ гэж бид бодож байна. Бидэнд өндөр мэргэжилтэй боловсон хүчин дутагдаад байдаг юм аа” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад хариулж, дүгнэлт хэлснээр уулзалт өндөрлөсөн юм.

 

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..