© XOT.MN 2011-2020
9-р сарын 25, Баасан
Улаанбаатар хот
Улс төр

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И үдээс хойш хүрэлцэн ирнэ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр үдээс хойш Монгол Улсад айлчилна.

Айлчлалын эхэнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар ганцаарчилж уулзах бөгөөд хэд хэдэн хэлэлцээнд  гарын үсэг зурна.

Хэлэлцээнд гарын үсэг зурсны дараа хоёр талын сайд нар хамтарсан мэдэгдэл хийхээр болжээ.

Одоогоор айлчлалын албан ёсны хөтөлбөр ил болоогүй бөгөөд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И маргааш нутаг буцах товтой байна.

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..