© XOT.MN 2011-2020
9-р сарын 25, Баасан
Улаанбаатар хот
Дэлхийд

Ван И: АНУ Хятадын дотоод асуудалд оролцдогоо зогсоох хэрэгтэй

“АНУ дотоод асуудлаа илүү сайн зохицуулж, бусад орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоох хэрэгтэй” хэмээн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ.

Тэрбээр Москва хотноо ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хамтарсан хэвлэлийн хурлын үеэр “Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал буюу хууль тогтоох дээд байгууллага хэзээ ч АНУ-ын дотоод асуудалтай холбоотой хуулийг хэлэлцэж байгаагүй. Гэтэл АНУ-ын Конгресс тогтмол Хятадын дотоодын асуудлаар олон төрлийн хууль танилцуулдаг. АНУ бусад орны асуудалд хэтэрхий их оролцож байна. Одоо Хятадын дотоод асуудалд АНУ хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг шаардах цаг нь болсон байна” хэмээжээ.

Ван И Москва хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын сайд нарын уулзалтад оролцсон юм.

АНУ, Хятадын харилцаа олон төрлийн зөрчил, маргаанаас болж муудаж, Консулын газруудаа харилцан хааж, сэтгүүлчдийн визийг хүчингүй болгосон. Хоёр орны зөрчил худалдаа, технологи зэрэг олон салбарт үргэлжилж байна.

Эх сурвалж: The Korea Times

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..