© XOT.MN 2011-2021
1-р сарын 17, Ням
Улаанбаатар хот
Дэлхийд

Covid-19: Өндөр хүлээлттэй байсан вакцины туршилт бүтэлгүйтжээ

Их Британи Швейцарийн хамтарсан “AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээж буй коронавирусийн эсрэг вакцин нь дэлхий дахинаа хамгийн өндөр хүлээлттэй вакцины нэг байсан билээ. Тэгвэл уг вакцины гуравдугаар шатны туршилтыг түр хугацаанд зогсоохоор болсон талаар албаны хүмүүс мэдэгджээ.

Вакцины туршилтад АНУ, Их Британи, Бразил, Өмнөд Африкийн нийт 30 мянга орчим хүнийг оролцуулж байгаа юм. Туршилтыг үргэлжлүүлэх эсэхийг хараат бус мэргэжилтнүүдийн баг үүссэн нөхцөл байдлыг шинжилж дүгнэсний дараа Британийн эрх баригчид шийдэх юм байна.

Одоогийн байдлаар дэлхий даяар коронавирусийн эсрэг 180 орчим вакцин боловсруулагдаж байгаа ба ОХУ болон Хятад улсууд туршилтын вакцинаа хязгаарлагдмал хүрээнд хэрэглэж эхлээд байгаа бол бусад нь туршилтын шатаа дуусгаагүй байгаа юм. Харин АНУ-ын эрх баригчид арваннэгдүгээр сард болох сонгуулиас өмнө өөрсдийн бүтээж буй вакцинд яаралтай зөвшөөрөл олгохыг эрмэлзэж байгаа.

Эх сурвалж: BBC

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..