
БНСУ өнөөдрөөс эхлэн Сөүл болон Нийслэлтэй ойролцоох дунд сургуулиудыг хааж, хичээлийг онлайн горимд шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Тус улсад 24 цагийн хугацаанд шинэ халдварын тоо 280-аар нэмэгдсэн учраас ийнхүү шийдвэр гаргасан байна. Вирусын тархалтыг зогсоох зорилгоор ахлах ангийнхнаас бусад ангийн сурагчид 9-р сарын 11 хүртэл онлайнаар хичээлллэх болсныг БНСУ-ын Боловсролын яамнаас мэдэгдлээ.
Энэ шийдвэр нь Сөүл хот, Инчон хот, Гёнги мужуудад тус тус хүчин төгөлдөр хэрэгжиж аж.
Цар тахлын эхний давалгаа намжсаны дараагаар Өмнөд Солонгос тавдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын нэгэн хүртэлхи хугацаанд шат дараагаар сургуулиудын үйл ажиллагааг эхлүүлээд байсан билээ. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Сөүлд 150 сурагч, 43 багш, ажилтан коронавирусний халдвар авчээ.
Өнөөдрийн байдлаар БНСУ-д нийт халдварын тохиолдол 17,945 байгаа бол 310 хүн нас насаа алдсан гэж бүртгэгдсэн байна.
Эх сурвалж Reuters