© XOT.MN 2011-2021
1-р сарын 17, Ням
Улаанбаатар хот
Дэлхийд

Дэлхий дахинд коронавирусний халдвараар 810 мянга гаруй хүн амь насаа алдаад байна

Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 23 саяыг даваад байгаа бөгөөд АНУ улсад Бямба гарагт шилжих 24 цагийн хугацаанд гэхэд л 44 мянга гаруй халдварын тохиолдол илэрчээ.

Халдварын тохиолдол өндөр байгаа улс орнуудын жагсаалтыг АНУ тэргүүлсэн хэвээр байна. Тус улсад нийт халдвар авсан хүний тоо 5,874,146 болсон бол нас барсан хүний тоо 180,604 болж нэмэгджээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 430 хүн нас барсан байна.

Одоогийн байдлаар халдвар хүний тоогоор дэлхийд тэргүүлж байгаа 10 улсыг танилцуулья. АНУ-ын араас Бразил 3,605,783 халдварын тохиолдол, 114,772 нас баралт, Энэтхэг 3,105,185 халдварын тохиолдол, 57,692 нас баралт, ОХУ 956,749 халдварын тохиолдол, 4,852 нас баралт, Өмнөд Африк 609,773 халдварын тохиолдол, 2,728 нас баралт, Перу 594,326 халдварын тохиолдол, 9,090 нас баралт, Мехико 556,216 халдварын тохиолдол, 6,482 нас баралт, Колумба 541,147 халдварын тохиолдол, 17,316 нас баралт, Испани 407,879 халдварын тохиолдол, 28,838 нас баралт, Чили 397,665 халдварын тохиолдол, 10,852 нас баралт бүртгэгдэж, халдварын нөхцөл байдал хамгийн хүнд улс орнуудын ангилалд багтаж байна.

Эх сурвалж worldometers.info

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..