© XOT.MN 2011-2021
1-р сарын 17, Ням
Улаанбаатар хот
Дэлхийд

Украйны Тэргүүн хатагтай коронавирусний халдвар авсан байна

Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийн гэргий коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон тул төрийн тэргүүн албан уулзалтуудаа цуцалж, хүмүүстэй зайнаас харилцах болсныг тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба Баасан гарагт мэдээлжээ.

Зеленский хэсэг хугацаанд хүмүүстэй биечлэн уулзахгүй, олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцохгүй, Киев хотоос гадагш явахгүй

юм байна.

Баасан гарагийн өглөө тэргүүн хатагтай Олена Зеленский шинжилгээний хариу нь эерэг гарсан ч нөхөр, хоёр хүүхдийнх нь хариу сөрөг гарсныг хувийн сошиал хуудсандаа мэдээлж байжээ.

Тэрбээр биеийн байдал нь хэвийн, ямар нэг шинж тэмдэг илрээгүй тул эмнэлэгт хэвтэлгүй, гэртээ тусгаарлагдаад байгааг бичиж байв.

Сүүлийн үеийн мэдээллээр Украин улсад коронавирусийн халдварын 29,753 тохиолдол бүртгэгдэж, 870 хүн нас бараад байна.

Эх сурвалж: Reuters

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..