12-р сарын 13, Бямба
|||||

АХМАДЫН ХОККЕЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ШАРЫН ГОЛ-1 ТҮРҮҮЛЭВ

Монголын хоккейн холбооны 2025–2026 оны төлөвлөгөөт тэмцээн болох дүүргийн Засаг даргын нэрэмжит +40 насны ангиллын цомын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд БРОДЕРС, БУГАНТ, ХАНГАРЬД, ДАРХАН-ЭРЧИМ, ШАРЫН ГОЛ-1, ШАРЫН ГОЛ-2, НОМАДС зэрэг долоон баг өрсөлдөв.
Энэхүү тэмцээний аваргын алтан медаль, цомын эзнээр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын шайбатай хоккейн холбооны Б. Мөнхтогтох дасгалжуулагчтай, Д. Батболд ахлагчтай “ШАРЫН ГОЛ-1” баг шалгарлаа.
Мөнгөн медалийн эзнээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугат тосгоны О. Хишигбуян дасгалжуулагчтай, Г. Мөнхтулга ахлагчтай “БУГАНТ” баг,
Хүрэл медалийн эзнээр Чингэлтэй дүүргийн Б. Бадрах эзэнтэй, Н. Очирбат дасгалжуулагчтай, спортын мастер Ж. Хуяг ахлагчтай “БРОДЕРС” баг тус тус шалгарлаа.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан