12-р сарын 12, Баасан
|||||

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРЭЭС ГАРЧ БУЙ ХАЯГДАЛ НҮҮРСИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛНА

Нүүрс баяжуулах үйлдвэр жилд 10 сая тонн нүүрс баяжуулахад ойролцоогоор 1 сая тонн хаягдал нүүрс гарна. Энэхүү хаягдал нүүрсийг дахин боловсруулснаар 200-300 мянган тонн баяжуулсан нүүрс гарах боломжтойг “Эрдэнэс ҮТП” ХХК Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрдэмтдийн багтай хамтарсан туршилтаар баталгаажуулжээ. Туршилтын үр дүнд үндэслэн хаягдал нүүрс дахин боловсруулах үйлдвэр барихаар ТЭЗҮ боловсруулж 2026 онд ашиглалтад оруулахаар тооцоолсон байна.

Дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК хаягдлаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож, хаягдалгүй эдийн засагтай уул уурхайн компани болох юм. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан