Чингэлтэй дүүрэг болон Яйзү хотын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй энэхүү айлчлал нь хүүхдүүдэд Японы өсвөрийн тамирчидтай туршлага солилцож, спортын ур чадвар болон бие бялдрын хөгжилдөө ахиц гаргах боломжийг олгож байна.
Айлчлалын хугацаанд тамирчид хамтарсан бэлтгэл, нөхөрсөг тоглолт, соёлын солилцооны хөтөлбөрт оролцож, олон улсын спортын орчинд өөрсдийгөө сорих юм.