• Шуурхай мэдээ:

Д.Нямхүү: Өнөөдөр ХӨСҮТ-ээс 26 иргэн гарна

2020/04/02 Админ 0 сэтгэгдэл 0 ЖИРГЭХ 0 ХУВААЛЦАХ

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.04.01/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "ХӨСҮТ тусгаарлагдсан 192, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 42, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34, тандалтын шугамаар тав, нийт 273 хүний давтан шинжилгээний хариу СӨРӨГ гарсан. 

2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд Дархан-Уул аймагт нэг, Сэлэнгэ аймагт нэг, нийт хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тусгаарласан. 

Өнөөдрийн байдлаар Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-ээс гаргаж байна. Дараагийн онгоцоор ирэх хүмүүсийг тусгаарлахад бэлдэж, ХӨСҮТ 74 хүнийг хүлээн авахад бэлэн болсон" гэв. 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)

ШИНЭ
ЭРЭЛТТЭЙ