• Шуурхай мэдээ:

Д.Баттулга: Хот хэмнэж болох зардлаа танаж, эмнэлэг, онцгой байдлын ажилтнуудаа анхаарах хэрэгтэй

2020/03/31 Админ 2 сэтгэгдэл 0 ЖИРГЭХ 0 ХУВААЛЦАХ

НИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2020.03.31/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга нар оролцлоо.

Мэдээллийн эхэнд эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед шаардлагагүй хөрөнгө, мөнгөө танах хэрэгтэй гэдгийг хэллээ. Түүнчлэн энэ хүрээндээ Хотын дарга С.Амарсайханд шаардлага хүргүүлж байгагаа мэдэгдсэн юм.  

Энэ үеэр НИТ-ын төлөөлөгч Д.Баттулга: "Хотын хэрэггүй зардлыг танах хэрэгтэй. Харин ч өнөөгийн нөхцөл байдалтай уяж, эрүүл мэндийн ажилтнуудаа анхаарах ёстой. Бүх зүйлээ улсын нуруун дээр тохчихоод нийслэл зүгээр суугаад баймааргүй байна. Тиймээс олон сар ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудыг урамшуулах шаардлагатай байна. Тэднийг дутагдаж байгаа тоног техникээр нь хангамаар байна. Мөн мэргэжлийн хяналт, цагдаагийн ажилтнаа урамшуулж, дэм үзүүлэх хэрэгтэй байна" хэмээн тодотголоо.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [183.177.100.4] 2020/03/31
Баттулга өөрөө хотын ИТХ-ыг даргалж байх даа юу хийсэн бэ?
Зочин [192.82.74.242] 2020/03/31
chi buteesen hotod ni amidarch bga bizdee

ШИНЭ
ЭРЭЛТТЭЙ