• Шуурхай мэдээ:

БНХАУ хилээ хаана гэж мэдэгдлээ

2020/03/27 Админ 2 сэтгэгдэл 0 ЖИРГЭХ 0 ХУВААЛЦАХ

Коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа тул БНХАУ маргаашнаас эхлэн хилээ хааж, гадаадаас ирэх ихэнх иргэдийг нэвтрүүлэхгүй гэж мэдэгдлээ. 

Тодруулбал, тус улсын визтэй эсвэл түр оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийг тодорхой хугацаагаар нэвтрүүлэхгүй гэж тус улсын гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна. Мөн Хятад улсаар дамжин өнгөрөх, визгүй зорчих хөдөлгөөнийг зогсоох боловч дипломат пасспорттой хүмүүст нөлөөлөхгүй аж. 

Хятад улс руу ирж байгаа зорчигчдын 90 хувь нь Хятад иргэд байгаагийн 40 орчим хувь нь оюутнууд байгаа талаар тус улсын холбогдох албанаас мэдээлж байна.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [66.181.176.210] 2020/04/01
тийшээ явж яадын
Зочинмхшо [202.55.188.87] 2020/03/27
Тэгэх хэрэгтэй

ШИНЭ
ЭРЭЛТТЭЙ