• Шуурхай мэдээ:

Тусгаарлалтыг сунгаж 21 хоног тусгаалахаар боллоо

2020/03/26 Админ 0 сэтгэгдэл 0 ЖИРГЭХ 0 ХУВААЛЦАХ

Улсын онцгой комисс өнөөдөр /2020.02.26/ шуурхай хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар тусгаарлалтад байгаа тусгаарлах хугацааг сунгах шийдвэрийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, 14 хоног тусгаарлаж байсан бол 21-28 хоног болгох шийдвэрийг гаргажээ.

Энэ талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Тусгаарлагдсан 1000 гаруй иргэний тусгаарлах хугацааг долоо хоногоор сунгаж байна. Учир нь, шинэ төрлийн коронавирусний халдварын шинж тэмдгийн илрэх хугацаа нь 14 хоног биш байна гэж үзсэн. Тиймээс тусгаарлах хугацааг 21-28 хоног болгох шийдвэрийг гаргалаа" гэх мэдээллийг өглөө. 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)

ШИНЭ
ЭРЭЛТТЭЙ