• Шуурхай мэдээ:

750 иргэнийг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчирна

2020/03/26 Админ 0 сэтгэгдэл 0 ЖИРГЭХ 0 ХУВААЛЦАХ

Улсын онцгой комиссын шуурхай штаб ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ.  Өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй улс гадаадад буй иргэдээ татаж авч байна. 

Гадаадад буй Монгол Улсын 4805 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илгээсэн. Ойрын хугацаанд тусгай үүргийн гурван онгоц ниснэ. Эхний нислэг дөрөвдүгээр сарын 2-ны өглөө 08.00 цагт Сөүл,  дөрөвдүгээр сарын 3-ны шөнийн 01.00 цагт Токио руу ниснэ. Ингээд  дөрөвдүгээр сарын 4-ний өглөө 08.30 цагт Сөүл рүү дахин ниснэ. Сөүлээс 2000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ тавьсан тул тусгай үүргийн онгоцыг хоёр удаа нисгэж байна. Энэхүү гурван нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлана. Мөн тухайн улсдаа  шинэ коронавирусийн шинжилгээ өгөхийг шаардаж байна.

Турк улс дэлхийн 65 орноос онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Нөхцөл байдал хэвийн болсон үед онгоц хүлээн авна гэсэн тул Турк рүү онгоц нисгэхгүй. Герман мөн адил онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Хамгийн байж болох хувилбар Франкфурт гэж тооцоолсон ч Германд нөхцөл байдал хүндэрч байгаа тул цаашид онгоц нисэхгүй юм байна. 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)

ШИНЭ
ЭРЭЛТТЭЙ