• Шуурхай мэдээ:

2 хүнийг бөөгнөрөл гэж үзсэн хэдий ч монголчууд бөөндөө л амьдарсаар...

2020/03/25 Админ 2 сэтгэгдэл 0 ЖИРГЭХ 0 ХУВААЛЦАХ

ЭМЯ-ны мэдээллээр "Өмнө нь бид таван хүнийг нэг дор байвал бөөгнөрөл гэж үзнэ. Тиймээс аль болох 5-аас дээшгүй хүн 1,5-2 метрийн зайнаас харилцах ёстой гэж зөвлөж байсан. Тэгвэл хоёр хоногийн өмнөөс хоёроос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзсэн.

Дэлхийн улс орнуудад хүмүүс бие биедээ хүрэх шүргэлцэх нь өвчнийг тархаах гол шалтгаан болоод байгаа тул дэлхий даяар хөдөлгөөн, зайн хязгаарлалтыг баримтлахыг ДЭМБ-аас уриалж байгаа юм.

Гэтэл манай улсын хувьд ДЭМБ-ын зөвлөмж мэдээллийг дагаж буй мэт харагдавч өнөөдөр үүнийг биелүүлэх нь тун ховор байна. Учир нь манай улсад зах худалдааны төвүүд, ресторан, үйлчилгээний газрууд хэвийн ажиллаж, тэр дундаа нийтийн тээврийн үйлчилгээнд иргэд хоёр бүү хэл бөөгнөрч байна. Наанаа сэргийлэх арга хэмжээ авч хоёр хүнийг бөөгнөрөл хэмээн үзнэ гэсэн боловч Улс, Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэр алд дэлэм зөрүүтэй байна.

Бид өдөр тутам автобусны буудал дээр бөөгнөрч, нэг автобусанд хэдэн арваараа чихцэлдэн суугаад, зах худалдааны төвүүдээр хэдэн зуугаараа тэнүүчилсээр...

Хоёр хүнийг бөөгнөрөл хэмээн үзэж буй дэлхийн улс орнуудын авч буй арга хэмжээ нь хоолны газрууд нь зөвхөн хүргэлтээр үйлчилж,  нийтийн тээвэр нь нэг автобусанд 10 дээш хүн суулгахгүй арга хэмжээ авч байна. Мөн зөх худалдааны төвүүд ч ялгаагүй иргэдийг аль болох бөөгнөрүүлэхгүй талаас нь ажиллаж байна.

Гэтэл Манай улсын хувьд нэр төдий ийм зүйл ярьчихаад гаргаж буй шийдвэр нь хийгдэж байгаа ажилтайгаа зөрчилдөж байна.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [202.21.108.175] 2020/03/25
gertee 4 hun 2 *2 opon deer untaj bn. agaar muutai shopoo ihtei bnoo
Зочин [202.9.46.222] 2020/03/25
zawharsiim....5 hanatai gert 10laa amidarj bn ene buugnuruliig yaah ve neeree..eruul.mendiin yak neg yum bodno bgaa

ШИНЭ
ЭРЭЛТТЭЙ