• Шуурхай мэдээ:

У.Хүрэлсүхийг дэмжигчдийн хуудас халдвар авсан 2 иргэн эдгэсэн хэмээн худал мэдээлэл тараалаа

2020/03/25 Админ 2 сэтгэгдэл 0 ЖИРГЭХ 0 ХУВААЛЦАХ

Халдвар авсан 10 иргэний хоёр нь эдгэсэн гэх мэдээлэл цахим ертөнц болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдлээ. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгээс тодруулахад Энэхүү мэдээлэл нь худал, “Юу гэж ийм хурдан эдгэх вэ дээ. Тийм юм гэж хаана ч байхгүй. Дэлхий даяар нөхцөл байдал ямар байгааг иргэд сайн мэдэж байгаа. Гэтэл ийм худал мэдээлэл тарсанд гайхаж байна. Ёстой хэлэх үг алга. Хэрвээ үнэхээр хоёр иргэн эдгэсэн бол бид 11.00 цагт албан ёсоор мэдэгдэнэ шүү дээ.

Бид мэдээлээгүй, энэ талаар хэлээгүй бол тийм зүйл болоогүй л гэсэн үг. Энэ ташрамд цахим ертөнцөд тархаж буй элдэв мэдээлэлд цензуртай хандахыг иргэдээс, мэдээллээ үргэлж нягталж байгаад бичихийг хэвлэлийнхнээс хүсье” гэлээ.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [150.129.141.199] 2020/03/25
Сүртэй юм.Буруу гэж залруулаад болоо биз дээ.Цаадуул нь ч эргүү тэнэгүүд шалгахгүй ийм мэдээ тавиад.Санаатай үйлдэл биз
Зочин [202.21.108.216] 2020/03/25
Попын хааны дэмжигчид хэтэрлээ.

ШИНЭ
ЭРЭЛТТЭЙ