11-р сарын 21, Пүрэв
|||||

Ирэх оноос тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр тусгажээ

XOT.mn
2017/11/14 / Нийслэл

Яг энэ цаг мөчид УИХ-ын гишүүд ирэх оны төсвөө хэлэлцэж буй. Ямартай ч сангийн сайд 2018 оны эдийн засгийн өсөлт 4,2 хувь байхаар тооцсон байна. Нэгдсэн нийт төсвийн алдагдал ДНБ-нд эзлэх хувь найман хувьд хүрэх аж. Боловсролын салбарт 1632,3 тэрбум төгрөг зарцуулна. Улсын хэмжээнд нийт 82 сургууль, 127 цэцэрлэг барина. 37,000 оюутанд зээл олгоно. Эрүүл мэндийн салбарт 893,1 тэрбум төгрөг зарцуулна. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хүрээнд 119,5 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Цалинтай ээж хөтөлбөрт 72,8 тэрбум төгрөг суулгажээ. Мөн нэг аймагт дунджаар долоон тэрбум төгрөг олгоно хэмээн төсөөлж энэ хүрээнд төсөвт 147,5 тэрбум төгрөг тусгажээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан