12-р сарын 4, Лхагва
|||||

Дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг баталлаа

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус I хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаар Дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.  Танилцуулгыг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Төгсдэлгэр танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, хариулт авлаа. Төлөөлөгч Ү.Оюунзул тулгамдсан асуудлыг газар дээр нь очиж танилцаж, дахин төлөвлөлтийг цэгцлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, төлөөлөгч О.Зундуйдорж, Т.Эрдэнэсүх нар “авлига хороолол” шиг барилгуудыг бариулахгүй байх, төлөөлөгч Ж.Энхжаргал  явган хүний зам нэмэгдүүлэх, орц гарцыг нээх, төлөөлөгч Б.Ану-Үжин шинээр баригдаж буй барилга байгууламжид стандартыг мөрдүүлэх талаар асуулт, асууж хариулт авлаа.  Үүний дараа санал хураалт явуулж төлөөлөгчдийн 61.5 хувийн саналаар төслийг дэмжлээ.
Нийтийн зориулалттай орон сууцыг балансаас баланст шилжүүлэх тухай, Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай асуудлыг Т.Батцогт төлөөлөгчийн гаргасан горимын саналыг дэмжиж дараагийн хуралдаанаас хэлэлцэхээр хойшлууллаа.

Түүнчлэн Төрийн шагналд тодорхойлж уламжлах тухай асуудлыг редакцын засвартай батлахыг төлөөлөгчдийн 73.5 хувийн саналаар дэмжлээ.

Тогтоол хүчингүй болгох тухай (Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 269 дүгээр тогтоол, 2009 оны 30  дугаар тогтоол, 2014 оны 92, 167 дугаар тогтоол) –г 70.6 хувийн саналаар баталлаа.

 

Эх сурвалж: НИТХ-ХМТ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан