12-р сарын 4, Лхагва
|||||

Сөүл хотын ИТХ-ын дэд даргыг төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзлаа

 

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дэд дарга Ли Жонгван тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Сөүл, Улаанбаатар хот 1997 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш 27 жил олон талт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Хоёр улсын харилцаа идэвхтэй урагшилж, албан ёсны харилцан айлчлал маш үр дүнтэй байгаад талархалтай байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, БНСУ-ын дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд хоёр хот гүүр нь болж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Сөүл хотын ИТХ-ын дэд дарга Ли Жонгван “Өнгөрсөн хугацаанд бид олон салбарт идэвхтэй хамтын ажиллагаа явуулсаар ирсэн. Манай орны иргэдэд Монголын өргөн уудам тал нутаг маш ихээр таалагдаж, очиж үзэхийг хүсдэг газрын нэг болсон гэдгийг онцлон хэлмээр байна. Хоёр талын хурлын байгууллагууд гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлийн хамтын ажиллагаа үр дүнтэй байгаа. Цаашид орон сууцны хөтөлбөр, хог хаягдлын менежмент, байгаль орчны салбарт хамтран ажиллаж иргэдэд аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд хамтран ажиллах сонирхолтой байна.  Манайх хот байгуулалт, дахин төлөвлөлттэй холбоотой өндөр хүчин чадал бүхий техник технологи, ур чадвартай боловсон хүчний нөөцтэй. Цаашид харилцан туршлага солилцож, олон салбарт хамтран ажиллая” гэв.

Хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр аялал жуулчлал төдийгүй тогтвортой хөгжил, дэд бүтэц, хотын дахин төлөвлөлт зэрэг нийслэлд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах боломж нээгдэх юм. Уулзалтад Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, Ардчилсан намын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх, Төлөөлөгч Т.Батцогт, Г.Гангамөрөн, Л.Отгонбаатар, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба болон бусад албаны хүмүүс хүлээн авч оролцлоо. 

 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан