Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нар өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга болон Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, Нийслэлийн ИТХ-ын ажлын албанд ажиллаж байсан ахмадуудад Нийслэлийн 385 жилийн ойн медаль гардуулж, хүндэтгэл үзүүлэв.