Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Б-ын өвлийн сууцны цонхыг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд оршин суух Б эвдэж "Samsung" /42/ инчийн LCD зурагт, гар утас зэрэг эд зүйлс хулгайлсныг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, удаан хугацаагаар гэр орноо эзэнгүй орхих тохиолдолд хажуу хөрш айл, жижүүртээ мэдэгдэх, байр, сууцаа эргэж тойрч байх Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.