Ахмадын холбооны тэргүүн гэдгээрээ олонд танигдсан Г.Баасан АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийг даргалж ажиллаж байгаа. Ажилаа хүлээж авсанаас хойш АТГ-ын үйл ажиллагааг хүчтэй шүүмжлэх болсон.
Харин түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж эхэлжээ. Учир нь “Монголын ахмадын чөлөөт холбоо” ТББ-ын санхүүжилт, түүний зарцуулалттай холбоотой гомдол, мэдээлэл АТГ-т ирсэн байна. Иймээс “Монголын ахмадын чөлөөт холбоо” ТББ-ын тэргүүн Г.Баасангаас гэрчийн мэдүүлэг авах зорилгоор АТГ-аас дууджээ.
Эх сурвалж: Niislel.mn