12-р сарын 4, Лхагва
|||||

Банк хоорондын арилжааны идэвхи 2.3 дахин өсчээ

Улсын Их Хурлын 2016 оны 68 дугаар тогтоолын 3.1 дэх хэсэгт “Валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлж, ил тод, үр ашигтай байдлыг хангасан шинэ тогтолцоо бүрдүүлэх” арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасны дагуу Монголбанкнаас холбогдох бэлтгэл ажлыг гүйцэтгэж, “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэвтрүүлсэн билээ.

Цахим талбарыг нэвтрүүлснээс хойш 2017 оны 10 дугаар сарын байдлаар нийт 227 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний ам.доллар болон юанийн арилжааг банкууд хоорондоо цахим талбараар хийсэн. Ингэснээр энэ онд банк хооронд хийгдсэн арилжаа нь өмнөх оны мөн үеийн арилжаатай харьцуулбал 2.3 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан