Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 22 дугаар 22.2 дахь хэсэгт "Комиссын төсвийг түүний саналыг үндэслэн Улсын Их Хурал баталж улсын төсөвт тусгайлан тусгах бөгөөд энэхүү төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна" гэсэн хуулийн заалт хэрэгжихгүй байгаагаас үүдэн Комисс нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх санхүүжилт хангалтгүй, хүний нөөц хүрэлцээгүй нөхцөлд ажиллаж ирлээ. Энэ байдлаас үүдэн Комисс, түүний гишүүдийн бүрэн эрх, хуульд заасан чиг үүрэг, үйл ажиллагааны биелэлтийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хууль тогтоомжийн дагуу бүрэн хангах боломж хязгаарлагдмал байна.
Сүүлийн жилүүдэд соёрхон баталсан Монгол Улсын олон улсын гэрээ, Улсын Их хурлаас баталсан хууль тогтоомжийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг улам бүр өргөжиж байна. 2009 онд нэгдэн орсон Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн 33 дугаар зүйлд "Конвенцийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний механизмыг ... бэхжүүлэх; чингэхдээ "Хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүрэг бүхий үндэсний байгууллагуудын талаарх зарчмууд"-ыг харгалзан үзэх" тухай зааснаар тус конвенцийн дагуу Монгол Улс нь Хүний эрхийн Үндэсний Комиссын чадавхыг бэхжүүлэх үүрэг хүлээсэн байна.
2011 онд батлагдсан Жендэрийн тэгш байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх хэсэг, 23 дугаар зүйлд заасныг үндэслэн жендэрийн тэгш байдлын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар 2 жил тутамд УИХ-д илтгэх, жендэрийн тэгш эрхийг зөрчсөн тухай гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх нэмэлт чиг үүргийг Комисст оногдуулсан байна.
"Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцийн Нэмэлт Протокол"-ыг Монгол Улсын Их Хурал соёрхон баталснаар тус Протоколын 17 дугаар зүйлд заасанчлан эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог хэрэгжүүлэх чиг үүрэг Хүний эрхийн Үндэсний Комисст ногдохоор байна. Нэмэлт Протоколын 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт "Оролцогч улсууд үндэсний байгууллагуудыг чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц, хөрөнгөөр хангах үүрэг хүлээнэ" гэж тус тус заасан байдаг.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 онд баталсан Хүний эрхийн үндэсний байгууллагуудын талаарх Парисын зарчимд бүрэн нийцсэн хараат бус, бие даасан, үндэсний байгууллага билээ. Үүнийг баталгаажуулж, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбооноос Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст 2003, 2008, 2015 онуудад "А" статус тус тус олгосон байдаг. Мөн Комисснь Ази Номхон Далайн Бүс Нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагын чуулганы бүрэн эрхт гишүүн байгууллага бөгөөд одоогоор тус чуулганыг даргалан ажиллаж байна.
Ийнхүү дээр дурдсан шаардлага, олон улсын гэрээний дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих, иргэд, олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тухай гомдлыг хянан шийдвэрлэх талаар үндэсний хэмжээний үйл ажиллагаа явуулан ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж буй боловч санхүүжилт хүрэлцээгүйн улмаас хүний эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагааны бодит үр дүнг эрс дээшлүүлэх боломж хязгаарлагдмал байна. Нөгөө талаас Комиссын бүрэн эрх, чиг үүргийг өргөжүүлэх, идэвхижүүлэх талаар олон улсын, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэд олон нийтийн зүгээс шахалт, шаардлага гаргах нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Комиссын төсөв, санхүүжилтийн хараат байдлын талаар иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төдийгүй НҮБ-ын тогтолцоо, хүний эрхийн гэрээний хороодын зүгээс санал, шүүмжлэл гаргадаг. Тухайлбал, хүний эрхийн төлөв байдлын тухай Монгол Улсын үндэсний 2 дугаар илтгэлийг хэлэлцээд НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс Хүний эрхийн үндэсний комиссын бүрэн эрхийг бэхжүүлэх, хараат бус байдлыг бүрэн хангах, чадавхийг сайжруулах зэргээр Парисын зарчимд бүрэн нийцүүлэх тухай зөвлөмжүүд олонтаа ирүүлсэн байдаг.
Ийнхүү Комиссын төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлыг арилгаж, төсвийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны хараат бус байдлыг хангаж ажиллахыг онцолж Монгол Улсад удаа дараа зөвлөмж өгсөн боловч эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Засгийн газрын зүгээс шийдвэрлэх арга хэмжээ аваагүйгээр үл барам харин ч төсвийг бууруулах, танах арга хэмжээ сүүлийн гурван жилд авч хэрэгжүүлж ирлээ.
Тухайлбал, Комиссын 2015 оны нийт төсөв 831,4 сая байсан бол 2016 онд нийт төсөв 731,6 сая болж, даруй 100 орчим сая төгрөгөөр хасагджээ. Улмаар Сангийн яамнаас тогтоосон "төсвийн хязгаар" гэх нэрийдлээр үйл ажиллагааны үндсэн зардал, төсвийн тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдийг шууд хасаж, бууруулан тогтоож байгаа нь манай байгууллагын хуульд заасан чиг үүрэг, үйл ажиллагааны биелэлтийг хангах боломжийг шууд хязгаарлаж байна. Дээрх төсвийн хязгаар нь манай байгууллагаас гаргасан саналыг харгалзаж үзээгүй, бодит тооцоо үндэслэл муутай байх тул гомдол, мэдээлэл хүлээн авах, хяналт шалгалт, судалгаа мониторинг хийх, сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааны зардал огт хүрдэггүй болно. Тухайлбал, 2017 онд Комиссын нийт төсөв 791.8 сая төгрөгөөр батлагдсаны 71.2 хувь нь цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, үлдэх хувь нь бусад үйл ажиллагааны зардалд зарцуулагдах хуваарьтай байна. Үүнээс хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааны нийт зардал жилийн 7,6 сая төгрөг буюу жилийн төсвийн 0.96 хувь, хяналт шалгалт, судалгаа мониторинг хийх дотоод томиололтын зардал 8,7 сая буюу төсвийн дөнгөж 1,1 хувьтай тус тус тэнцэж байна. Энэ зардлыг төсвийн хуваарийн дагуу 12 сард хуваан үзвэл нэг сард 634400 төгрөгөөр сургалт сурталчилгааны үйл ажиллагаа явуулах, үндэсний байгууллагын хувьд бүх орон нутагт хүрч ажиллана гэвэл нэг аймагт сард 52870 төгрөг л зарцуулах тооцоо гарч байна.
Энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэхийн тулд олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөр, санхүүгийн дэмжлэг туслалцаатайгаар орон нутагт хүрч ажиллах, иргэд олон нийтэд хууль зүйн зөвлөгөө өгөх, гомдол, мэдээлэл хүлээн авах, нутгийн захиргааны, хууль сахиулах байгууллагын ажилтнуудад сургалт явуулах, хяналт шалгалт, судалгаа мониторинг хийх зэрэг олон үйл ажиллагааг санхүүжүүлж, зохион байгуулж ирлээ. Гэвч эдгээр нэмэлт санхүүжилт нь тухайн байгууллагын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн зорилго, зорилтод нийцүүлсэн, зөвхөн тодорхой зорилтот бүлгийн гишүүд, тухайн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байдаг тул Комиссын хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэхэд зарим төрлийн хязгаарлалт учирдаг тул мөн санхүүгийн хувьд хараат бус, бие даан ажиллах шаардлагыг хангахгүйд хүргэдэг.
Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор Комисст хүлээлгэсэн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх, Комиссын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, орон нутагт хүрч ажиллах бололцоог хангах хэрэгцээ шаардлагад үндэслэн 2018 оны Комиссын төсвийн төслийг 1,144,626,321 төгрөг болгон нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн тооцоолол хийж, саналыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардуулан өгөв.
Дээр дурдсан үндэслэл, шалтгааныг харгалзан үзэж, Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаанд зайлшгүй шаардагдах төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж өгөхийг Монгол Улсын Их Хурлын даргаас хүслээ.