5-р сарын 10, Баасан
УЛААНБААТАР 7°C

Н.УЧРАЛ: СУРГАЛТЫН ТӨЛБӨР ДЭЭР 7 БАНК УЛСЫН МӨНГИЙГ УГААЖ БАЙНА

XOT.mn
2017/10/19 / Улс төр
Монгол хүүхдэд боловсрол эзэмшүүлэх хөтөлбөр тогтворгүй болчихсон байна. Үүнээсээ болоод сурах бичгийн хяналтгүй болсон. Хэсэг бүлэг хүмүүс лоббидож, хэвлэж төсвөөс мөнгө гаргуулдаг болсон. 9 сарын 1 гэхэд зарим ахлах сургуулийн ангийн хүүхдүүдийн гар дээр сурах бичиг нь очихгүй тохиолдол энэ жил гарсан. Өнгөрсөн хугацаанд ийм зүйл гардаггүй байсан. Үүнийг та хэрхэн шийдэх вэ?
 
Хөрөнгө оруулалтын стандарт бас байхгүй болсон. Улсаас өгч байгаа сандал, ширээ, шохой дан чанаргүй бүтээгдэхүүнүүд байна. Стандартгүй, шахааны тоног төхөөрөмжийг шахдаг болсон. үүнийг хэрхэх вэ?
 
Дараагийн зүйл бол олон улсын гэж нэрлэж байгаа сургуулиуд нэгдүгээр ангийн хүүхдэд шууд англи хэлээр хичээл зааж байна. Монгол хэл огт орохгүйгээр.
 
 
Хүүхдүүдийн орохыг хүсдэг байсан төрийн өмчийг их дээд сургуулиудад өнөөдөр Ерөнхий шалгалтын 400 оноотой хүүхдийг мөнгөний төлөө авдаг болсон. Ингээд МУИС-т 60D төгссөн хүүхдүүд ордог болсон. 
 
Дараагийн асуудал нь Танай яамны дэргэд байдаг Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл гэдэг байгууллага Европын Магадлан итгэмжлэлийн байгууллага,чанарын баталгаажуулалтын байгууллага, Ази номхон далайн  байгууллага гээд аль ч Магадлан итгэмжлэлийн байгууллагаар зөвшөөрөгдөөгүй мөртлөө Монголын их дээд сургуулиудыг Магадлан итгэмжлэх нэрийдлээр бизнес хийж байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан