5-р сарын 9, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

БАГШ НАР ЦАЛИНГАА ЭНЭ ОНД БАГТААН 50 ХУВИАР НЭМҮҮЛЭХИЙГ ШААРДСААР БАЙНА

XOT.mn
2017/10/19 / Видео

Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэдний зүгээс 35 мянган багшийн захидлыг шинэ Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Өнөөдөр багшийг дээдлээгүйгээс болж боловсролын чанар уналтад орсон. Боловсролын чанар багшийн цалингаас хамаарч доошоо орж байнагэж тэдний зүгээс үзэж байна.

2012 онд ам.долларын ханш 1,250 байсан бол өнөөдөр 2,450 болсон. Тэр үед багш нарын цалин 550 мянга байсан бол өнөөдөр ч 550 мянга байнагэдгийг хэллээ. Ядаж 2017 оны дөрөвдүгээр улиралдцалингаа50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна.  30 хүртэл нэмэгдүүлэх гэж тэмцэлээ эхлээгүй гэдгээ ч хэллээ.

  Улсын гурван талт хэлэлцээрт багш нарын цалин хөлсийг энэ ондоо багтааж 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн шаардлагыг оруулахгүй бол бид ажил хаялтад оролцохгүй гэсэн байр суурьтай байна.Учир нь МҮЭХ багш нарын эрх ашгийг хамгаалахгүй байна гэж үзэж байгаа учраас ажил хаялтад багш нарыг оролцуулахгүй гэсэн байр сууринаас ханданагэлээ.

Мөн түүнчлэн МҮЭХ цаашдынхаа үйл ажиллагаанд багш нарын эрх ашгийг хамгаалж, онц их хурлаас гаргасан шийдвэрийг дэмжиж ажиллахгүй бол цаашдынх нь үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан