12-р сарын 13, Бямба
|||||

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ

 Жил бүрийн 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, тусгаар тогтносон улс болсноо зарласан түүхэн өдрийг тохиолдуулан “Монгол улсын иргэний андгай” өргөх ёслолыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг бөгөөд Чингэлтэй дүүрэг энэхүү ёслолын арга хэмжээг найм дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Уламжлалт энэхүү ёслол нь 16 нас хүрч буй хүүхдүүдэд иргэний эрх, үүрэг, хариуцлагыг ухамсарлуулж, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой бөгөөд Улсын хэмжээнд 2002 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж, энэ жил 23 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Энэ онд дүүргийн хэмжээнд нийт 2300 хүүхэд 16 нас хүрч байгаа бөгөөд тэдний төлөөлөл болж 1300 орчим сурагч өнөөдөр эх орныхоо өмнө хариуцлагатай иргэн байхаа тангараглалаа.
 
Ёслолын үеэр дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс “Бүртгэлийн тухай хууль”-д оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулж, 16 нас хүрч буй нийт 180 хүүхдэд тоон гарын үсэг олгох ажлыг зохион байгуулан ажиллаа.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан