4-р сарын 29, Даваа
УЛААНБААТАР 7°C

Улаанбаатар уушгины багтраа, хорт хавдрын голомт болжээ

XOT.mn
2024/02/09 / Нийслэл

Нар наашилж, хаврын улирал мөдхөн тохиох нь. Гэтэл үнсэн саарал хотын нүүгэлтсэн утааны хор хүн бүхний уушги цээжинд бугшиж өөгшүүлэн ханиалгаагүй эв эрүүл нэгнийг олж харахад бэрх болжээ.

Нэгэнтээ УИХ-ын нэр бүхий гишүүн “Энэ утаа чинь Зайсанд хүртэл үнэртээд байна” гэж гасалсан удаатай. Зайсанд байтугай заримдаа хот оршиж байгаа эсэх нь үл мэдэгдэх түнэр харанхуйд хот умбадаг байдал үргэлжилсээр. Утааны аюул хүнийг төрөл бүрээр өвчлүүлж цаг тутамд аажим устгаж байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар утаа нь уушгины хорт хавдар, оюуны хомсдол, ургийн гажиг, дутуу төрөлт гээд төрөл бүрийн геноцидын хэлбэр агуулсан өвчлөлүүдийн суурь болдог гэх. Эрх баригчид өнгөрсөн жилүүдэд утааг бууруулна гэж хэлэн зуун тэрбум төгрөг зарцуулсан тоо баримт нэгэнт ил. Гэтэл үр дүн хаа байна вээ. Зарим нь урамшуулал болгож халааслаад засрахгүй авлигалчид нь бизнес болгоод залгичихдаг. Утаанд хордсон хүн эхлээд хоолой, ам нь аргаж, нүднээс нь нулимс гоожин улмаар хий ханиалгах, уушги цээжээр өвдөж амьсгалахад л бөгшүүлдэг болно. Ийм шинж тэмдэггүй хүн хотоос хайгаад үнэндээ олдохгүй. Нийслэл хот дахь Ардчилсан намын төлөөллүүд саяхан Тавантолгой түлш компанийн мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг хийхэд Ерөнхий технологич нь маскаа зүүхийг уриалж өөрөө ч амны хаалттай байв. Аюул ямар түвшинд байгаа нь үүнээс тод харагдана.

Д.ЭНХБАТ medee.mn

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан