Эхлэл
XOT
Улс төр
Нийгэм
© XOT.mn. 2025
12-р сарын 13, Бямба
|||||
Эхлэл
XOT
Улс төр
Нийгэм
Хүүхдийг ахуйн осол, гэмтэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ
XOT.mn
0
ЖИРГЭХ
0
ХУВААЛЦАХ
Цаг агаарын хэт хүйтрэлт, байгалийн эрсдэлтэй нөхцөл, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарсан. Мөн үргэлжлүүлэн сурагчдын урт хугацааны амралт эхэлнэ. Энэ хүрээнд хүүхдийг ахуйн осол, гэмтэл, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг холбогдох албаныхантай уулзаж, үүрэг чиглэл өглөө.
Тодруулбал,
Эрсдэлд өртөх магадлалтай хүүхдийн судалгааг гаргаж, байнгын хяналт тавин, эрсдэлт нөхцөл үүссэн тохиолдолд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлэх;
Зайн, цахим хичээлд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн мэдээлэлд үндэслэн хичээлд хамрагдах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
Үл хайхрах хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдүүдэд хүнсний болон бусад дэмжлэг үзүүлэх боломжийг судалж, шийдвэрлэх;
Хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийн талаар дуудлага мэдээллийг хүүхдийн тусламжийн 108 утсанд шуурхай мэдээллэх;
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэх;
Асрамж халамжийн төв, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд үйлчилгээ авч байгаа хүүхдүүдийн боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг анхаарч, цахимаар хичээллэх боломжийг бүрдүүлэх;
Хүүхдийг ахуйн осол, гэмтэл /гал түймэр, түлэгдэлт, хөлдөлт, халтиргаа гулгаа, угаартах, өндрөөс унах, овор ихтэй эд, зүйлд дарагдах гэх мэт/ эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
Цахим орчинд хүүхдийн эрхийн зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зэргийг үүрэг болгосон юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Илгээх
Одоохондоо сэтгэгдэл оруулаагүй байна. Та анхны сэтгэгдэл бичих бол
энд дарна уу
Шинэ мэдээ
Их уншсан
"ЭТТ-АРХИВ" ҮҮССЭНИЙ 12 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО
3 өдөр
БИРЖИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
3 өдөр
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
3 өдөр
2025 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТЫГ 11 ДҮГЭЭР САРД ХИЙЛЭЭ
3 өдөр
268 МЯНГАН ТОНН НҮҮРС 19.3 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
3 өдөр
Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартын хөндлөнгийн аудитыг цанхийн баруун уурхайн гэрээт компаниудад эхлүүллээ
3 өдөр
748.8 МЯНГАН ТОНН НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА
3 өдөр
ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХУГАЦААНД 15 ЖИЛИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ӨНДӨР БОРЛУУЛАЛТ ХИЙВ
3 өдөр
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ГҮНД НҮҮРС БОРЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
3 өдөр
ЦАНХИЙН ЗҮҮН УУРХАЙН ГЭРЭЭТ КОМПАНИУДАД ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ХИЙВ
3 өдөр
МЭДЭГДЭЛ
3 өдөр
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ХАРИЛЦАГЧДАДАА ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
3 өдөр
ЭКСПОРТЫН ТЭЭВРИЙГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЛЭЭ
3 өдөр
ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭРТ ГАРЧ БУЙ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
3 өдөр
SXCOAL-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
3 өдөр
“MININGWEEK&MINEPRO-2025” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
3 өдөр
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРЭЭС ГАРЧ БУЙ ХАЯГДАЛ НҮҮРСИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛНА
3 өдөр
ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ЦАГААН-ОВОО, СИЙРСТ БАГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА
3 өдөр
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
3 өдөр
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ЭНЭ ДОЛОО ХОНОГТ 11 УДААГИЙН АРИЛЖААГААР 819.2 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛЛАА
3 өдөр
“Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдааны нээлт боллоо
2024/01/23
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр: Баялгийн сан нь улс төрөөс хараат байх хэрэгтэй
2024/02/07
Цахиурын хөндийд Монголын 8 компани гарлаа
2024/02/07
П.Сайнзориг: Гал түймэрт өртсөн орон сууцны иргэдэд түрээсийн төлбөрийг олгоод байна
2024/02/07
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.Л.ОВЕРЧУКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024/02/07
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлнэ
2024/10/22
Нийслэлийн ИТХ-ын зөвлөлийн хуралд сайд Б.Дэлгэрсайхан, Засаг дарга Х.Нямбаатар нар танилцуулга хийлээ
2024/01/23
Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа ААН, иргэний газрыг албадан чөлөөлнө
2025/02/24
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах эцсийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах юм
2023/12/14
НИТХ-ын зөвлөл нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэхийг дэмжлээ
2024/02/22
НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛ: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ V ТӨЛӨВЛӨГӨӨНД САНАЛ АВЧ БАЙНА
2023/12/19
Хиймэл нуур байгуулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллана
2023/12/19
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалт болло
2024/12/02
Дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг баталлаа
2024/12/02
Зөөврийн хүлэмж ашиглан, хуурай аргаар явган хүний зам тавьж байна
2023/12/14
Ардчилсан намын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр Б.Ган-Очир сонгогдлоо
2023/12/19
Ё.Басхүү нидерландын гранприд түрүүллээ
2017/11/18
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр нэмэлт орлого олох боломж бүрдүүлнэ
2023/12/14
НИТХ-ын дарга А.Баяр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзлаа
2024/12/02
Тендерт урьж байна
2023/12/26