4-р сарын 29, Даваа
УЛААНБААТАР 7°C

Ж.ЭРХЭМБААТАР: Б.ЭНХБАЯРЫН ЯВУУРГҮЙ УЛС ТӨРЖИЛТ ТАВ АЛХАХГҮЙ БАРИГДАНА

XOT.mn
2023/12/19 / Улс төр

Нүүрсний сонсголын хоёрдахь шатны сонсголоор  нүүрс тээврийн C зөвшөөрөлтэй 487 аж ахуйн нэгжээс 246 нь нийт 52030 удаагийн тээвэрлэлтээр 5,2 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. Үүнээс гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан хэмжээгээр нь эрэмбэлэн компаниудын жагсаалтыг гаргасан бөгөөд тухайн компаниудад хамаарал бүхий улстөрчдийн нэрсийг шинжээчийн зүгээс мэдээлэв.Үүнд "Нэмэх тээвэр" ХХК-ийн асуудлаар ЦХХЯ-ын дэд сайд Ж.Эрхэмбаатарын нэр цохогдсон юм.

Тэгвэл тэрбээр цахим хуудаснаа "

Б.Энхбаяраа чи 2014 оны Хөгжлийн банкны зээлд 2023 онд томилогдсон намайг холбоотой мэт зарласан. Би юм хэлээгүй.

Өнөөдөр Төмөрхуягийн Эрхэмбаатарыг Жаргалцэнгэлийн Эрхэмбаатартай адил болгож “Нэмэх тээвэр” ХХК-тай намайг холболоо шүү!!!

Аз болж цахимжилтын үр дүнд компанийн эзэмшлийн мэдээлэл ил юм. Чам шиг худалчийн явуургүй улс төржилт тав алхахгүй баригдана.

Нүүрсний хулгай гэж яг юу болсон, ямар луйвар болсон, хэн хулгай хийсэн чамд хамаагүй бололтой. Үнэн чухал бус өрсөлдөгч болчих вий гээд цохиж унагаах нь чухал бололтой. Ах дүү болж явсан минь саяхан даа. Тав алхахгүй баригдах худал хуурмагаар нүүрсний хулгайг илчлэх гээд байгаа мэт жүжиг чинь хол явахгүй шүү!!!

Манлай хулгайч Женкогийн өмнө, “Хишиг арвин” ХХК-ийн хэдэн их наядын тендер шалгаруулалтыг хууль бус болсон гэсэн шинжээчийн дүгнэлтийн өмнө шударга царай чинь яаж байсныг чинь харсан шүү!!!

Үндсэн хуулийн Цэц дээр уулзъя. Дур зорго бүрд хязгаарлалт байдаг ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа мартсан бололтой!!!" гэжээ.

Эх сурвалж: TSEG.mn

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан