5-р сарын 9, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

КАМЕРЖУУЛАЛТ ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТЫГ БУУРУУЛЖ БАЙНА

XOT.mn
2017/10/18 / Нийгэм

Нийслэлийн цагдаагийн газрын “Удирдлагын төв" ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлэн гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдийг тодорхойлж, камерын нэгдсэн хяналттай болсон. Ингэснээр дээрэмдэх, булаах, хулгайлах гэмт хэргүүдийг үйлдэл дээр нь илрүүлэхэд тустай алхам болжээ.

Камержуулалт иргэд аюулгүй орчинд аж төрөхөд амин чухал ач холбогдолтой. Оршин суугчдын аюулгүй байдал тухайн амьдарч байгаа байр, орц, хүүхдийн талбай, машины зогсоолын аюулгүй байдлыг хэрхэн хангаснаас эхэлдэг. 2016 онд 74 настай хүнийг орцонд нь гурван залуу дээрэмдсэн хэрэг гарсан. Цагдаагийн газар энэ хэргийг камерийн тусламжтай 24 цагийн дотор илрүүлж байсан. Хэрэг гарсны дараа илрүүлэхээс илүүтэй камертай газар гэмт хэрэг гарах нь багасч урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. Нийслэл Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар Шуурхай удирдлагын төв, замын хөдөлгөөний удирдлагын төв болоод нийслэлийн цагдаагийн газрын удирдлаын төвийн 1000 гаруй хяналтын камер ажиллаж байна. Камерын тусламжтай гэмт хэргийг илрүүлэх, тэр дундаа дээрэмдэх, булаах, хулгайлах гэмт хэргүүдийг үйлдэл дээр нь илрүүлж байна гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

Телекамер тавигдсанаар гудамж зам талбайд үйлдэгдэх гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд ихээхэн үр нөлөө үзүүлж буй юм. Мөн камержуулалт хийгдсэнээр гэмт хэргийн шинжтэй гомдол дуудлага ч багассан байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан