4-р сарын 29, Даваа
УЛААНБААТАР 7°C

Б.Хурц: Но-той хүмүүс л нууцтай байдаг, хууль бус юм хийсэн гурван гишүүн л орилоод байгаа шүү дээ

XOT.mn
2020/03/14 / Улс төр

Сэтгүүлч: Та УИХ-ын гишүүдийн бүх нууцыг мэдэх үү. Тэгээд өөрсдийг нь төмсөгдсөн болохоор таниас айдаг, тийм үү?

Б.Хурц: Үгүй шдээ. Надад ямар хэрэгтэй юм. Но-той хүмүүс л нууцтай болохоос. Хууль бус юм хийж байсан гурван гишүүн л орилоод байгаа шд. Хиймлээр намайг муухай харагдуулаад байгаа юм. Өөр хийх ажил байхгүй биш дээ. Ж.Батзандан гишүүний Төрийн өмчийн хороонд байсан нэг ах, Төрийн нарийн бичгийн дарга байсан нэг ах АТГ-т шалгагдсан. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй учраас л над руу дайраад байхгүй юу.

Сэтгүүлч: Та ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн эсрэг хэвлэлийн хурал хийсэн. Яагаад тэгсэн юм?

Б.Хурц: Би Ц.Нямдоржийг сайд болохоороо яадаг вэ гэдэг талаар дүн шинжилгээний юм л хэлсэн. Энэ хүн ямар учиртай С.Зоригийн хэрэг рүү дайраад байдаг юм. С.Зоригийн хэргийг сайд болохоороо тагнуулынхнаас дөрвөн удаа салгаж авсан, ажлын хэсгийн 32 ажилтанг сольсон. Дээр нь сэжигтэн яллагдагчаар 44 хүнийг шалгаад, 15 хүнийг хорьж шалгасан. Тэр улсууд хэлмэгдсэн.

Сэтгүүлч: С.Зоригийн хэргийг илрүүлсэн гэж ярьж болох уу. Ц.Нямдорж сайд болохоор хүний үгээр хэрэг илрүүлсэн болж хэлмэгдүүллээ гээд байгаа?

Б.Хурц: Бүрэн биш. Гүйцэтгэгчийн хэрэг илэрсэн. Цагдаа, тагнуул, прокуророос ажлын хэсэг гарч шалгасан. Энэ хэрэгт оролцсон хоёр хүн хэргээ хүлээсэн. Гэхдээ тэдний үгээр биш хөндлөнгийн нотлох баримтаар энэ хэрэг шүүх рүү явсан. C.Зоригийн хэрэг Эрдэнэтээс гаралтай. Наад хүүхдүүд чинь Эрдэнэтэд амьдарч байсан шүү дээ. С.Зоригийн хэрэг дээр Ц.Нямдоржийг шалгах шаардлагатай. Наад хүн чинь гарын үсэггүйгээр хүний гараар могой бариулдаг нөхөр. Би ч хүртэл хэлмэгдэж байсан.

Сэтгүүлч: Яаж?

Б.Хурц: Намайг явахад Ц.Нямдорж сайд байсан. АТГ-ын дэд даргаар ажиллаад гурав хоноход цагдаагаас 17 хуудас Н.Энхбаярын гэх хэрэг орж ирсэн. Ингэж хүний гараар могой бариулчихаад өөрөө зугтдаг хүн байхгүй юу. Дараа нь энэ хүн хулгайч гэж ярьдаг хүн. Д.Энхбатын хэрэг байна. Тэгэхэд Ц.Нямдорж Хууль зүйн сайд, Ц.Сандаг-Очир генерал цагдаагийн дарга байсан. 

Сэтгүүлч: Алтжин бөмбөгөр шатахад баримтыг нь шатаасан тухай та ярьсан. Энэ үнэн үү?

Б.Хурц: Тэр биш ээ. АПУ-гийн хувьчлал болоход хувьчлалын өмнөх 3-5 жилийн баримтууд алга болсон. Дамбадаржаад шатаасан байсан. Тэр хэрэг дарагдаад байхгүй болсон. Тэгэхэд Ц.Нямдорж сайд байсан.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан