5-р сарын 9, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

Маргааш чансаа өндөр 128 бөхийн барилдаантай

XOT.mn
2017/11/18 / Нийгэм

Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн "Монгол бахархал"-ын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан маргааш 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаан нь 2012 онд анх зохион байгуулагдсан бөгөөд Санжаадамба аварга хоёр удаа, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нар нэг нэг түрүүлжээ.

2012 онд /256 бөх/
Түрүү у.з Ч.Санжаадамба /у.ав/
Үзүүр у.х Ц.Содномдорж /у.ар/
Их шөвөг у.а Г.Эрхэмбаяр, у.а П.Бүрэнтөгс
2013 онд /128 бөх/
Түрүү у.з Ч.Санжаадамба /у.ав/
Үзүүр у.ав С.Мөнхбат
Их шөвөг: у.а Х.Мөнхбаатар, у.х Ө.Бат-Орших
2014 онд /128 бөх/
Түрүү у.х Ө.Бат-Орших /у.г/
Үзүүр у.ав С.Мөнхбат
Их шөвөг: у.х Ц.Содномдорж /у.а/, у.г Б.Гончигдамба
2015 онд /128 бөх/
Түрүү у.а П.Бүрэнтөгс
Үзүүр у.н Л.Цэрэнтогтох /у.ө.и.н/
Их шөвөг: а.а Ч.Хөхчирэнгэр /у.н/, у.з Б.Батмөнх
2016 онд /128 бөх/
Түрүү у.а Р.Пүрэвдагва
Үзүүр у.н Э.Даш
Их шөвөг: у.ө.и.н Э.Энхбат, у.г Б.Гончигдамба

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан