5-р сарын 9, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

Монгол улсын 38 мянга гаруй иргэн оршин суудаг Пухан хотод 5.4 баллын газар хөдлөлт болжээ

XOT.mn
2017/11/15 / Нийгэм

БНСУ-ын Умард Кёнсан мужийн Пухан хотын ойролцоо өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14.29 цагт 5.4 балл, 16.49 цагт 4.6 баллын газар хөдлөлт боллоо. Эдгээр газар хөдлөлт Сөүл хотын төв орчимд мөн мэдрэгдсэн байна.

БНСУ-д манай улсын нийт 38 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд Пухан хот орчим албан ёсны бүртгэлтэй 84 монгол иргэн байдаг байна. Монгол иргэн газар хөдлөлтөд өртсөн тухай мэдээлэл одоогоор байхгүй талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдэв.

Гадаад харилцааны яамны зүгээс Солонгост байгаа монгол иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан