5-р сарын 9, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

Ажилгүйчүүдийн тоо буурчээ

XOT.mn
2017/11/15 / Нийгэм

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны өнгөрсөн сарын эцэст 33.3 мянгга болсны 24.2(72.6%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд байна. Харин 9.1 (27.4%)мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байгаа юм. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 7.2 (22.9%) мянган хүнээр, өмнөх сараас 1.1 (4.5%)мянган хүнээр буурч, 24.2 мянга болжээ. Үүний 13.5 (55.5%)мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 6.9 (28.3%)мянга нь Улаанбаатарт, 5.2 (21.1%)мянга нь Хангайн бүсэд, 5.0 (20.8%) мянга нь Төвийн бүсэд, 4.5 (18.5%)мянга нь Баруун бүсэд, 2.6 (10.9%)мянга нь Зүүн бүсэд ноогдож байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан