5-р сарын 9, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

Нийтийн эзэмшлийн зам талбайг зогсоол болгон ашиглаж иргэдийг шулсаар байх уу?

XOT.mn
2017/11/11 / Нийгэм

Нийслэлчүүдийн эрх зөрчигдсөөр байна. Эмх замбараагүй байдлаас үүдэж, иргэдэд явах газар ч бараг үгүй болж, явган хүний замыг хааж таглаж, барилга байгууламж барихаас гадна хууль бусаар авто зогсоолын газар ажиллуулдаг асуудал газар авч иргэдийг бухимдуулсаар байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоо хүргье.

Нийтийн эзэмшлийн газрыг автозогсоол болгож ард иргэдээсээ мөнгө саах гэсэн арга улам нарийсчээ. Томоохон худалдаа үйлчилгээний төвүүд машин тавих зогсоолоо огтхон ч шийдэж чаддаггүй. Тэгсэн хэрнээ үйлчлүүлэхийн тулд машинаа түр тавьж, авто зогсоолыг ажиллуулж байгаа хүний "аманд орсон" мөнгийг төлөхөөс өөр аргагүй болдог.
Тиймээс бухимдсан иргэд Нийслэлийн авто замын газарт өнгөрсөн долдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 30-аад байршил дээр гомдол гаргаж өгчээ. Тус газарт иргэдийн гомдлыг шалгах эрх зүйн үндэслэл байхгүй учраас Мэргэжлийн хяналтын газарт иргэдийн гомдлыг шалгуулах албан бичиг хүргүүлдэг байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан