5-р сарын 9, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРААС ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН САЙТЫГ ШҮҮХЭД ӨГНӨ

XOT.mn
2017/11/07 / Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын иргэдийг албадан гаргах шийдвэр гаргасан. Мөн хятадуудыг Монголд нэвтрэхэд нь хориг тавина гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад буй. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ мэдээллийг ор үндэсгүй, худал мэдээлэл хэмээн няцаалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын тэргүүний нэр хүндэд халдаж ор үндэсгүй, худал мэдээлэл тарааж буй Linkmn page, linkmn.net сайт болон уг мэдээг бичсэн Д.Пунцагдоржийг албан ёсоор шүүхэд өгөхөө Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан