5-р сарын 9, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

ГОВЬ-АЛТАЙД ХУРААГДСАН ТЭРБУМ ТӨГРӨГ ХААЧСАН БЭ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ

XOT.mn
2017/11/06 / Улс төр

Өнгөрсөн зун болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэг тэрбум 80 сая төгрөг бэлнээр тээвэрлэж явсан машиныг цагдаа нар саатуулсан байдаг. Энэ хэрэг явдал 2017 оны 6-р сарын 23-ны өдөр болсон бөгөөд Toyota-4 Runner 0308... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад илэрсэн гэж цагдаагийн байгууллага мэдэгдэж байв. Энэ явдлын маргааш нь Дорноговь аймагт 91 сая төгрөг авч явсан Соната маркийн машинтай залуусыг мөн л цагдаа нар илрүүлсэн. Монголын цагдаа өнгөрөгч сонгуулиар урьд хожид байгаагүйгээр гайхалтай шуурхай ажиллаж хүн зодсон, мөнгө тээвэрлэсэн машинуудыг шил дараалан илрүүлж, шуурхай мэдэгдэл хийж байв. Сүр дуулиантайгаар нийгэмд цацсан зөрчлүүддээ хуулийн хариуцлага тооцож чадсан болов уу. Эсвэл сонгуулиар аль нэг улс төрийн намын гар хөл болоод дашийн шог болсон уу гэдгийг эргэн тодруулахыг зорилоо.

 

Говь-Алтай аймагт тэрбум төгрөг ачиж явсан машин “Милл Хаус” компанийн эзэмшлийнх байсныг цагдаагийн байгууллага тогтоосон. Зарим эх сурвалжийн мэдээлснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын эхнэрийн эзэмшлийн машин ч гэдэг. Юутай ч энэ машинаас нэг тэрбум 80 сая төгрөг олдсон. Тухайн үед МАН-ын сонгуулийн штабаас АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга сонгогчдод бэлэн мөнгө тарааж санал худалдаж авах гэж байна, хууль ноцтой зөрчлөө гэж мэдэгдэл хийж байсныг хүмүүс санаж байгаа байх. Харин АН-ын нэр дэвшигчийн штаб сонгуульд ажилласан баруун аймгуудын ухуулагч нарын урамшууллын мөнгийг санаатайгаар саатуулж, цагдаагийн байгууллагыг сонгуульд ашиглаж байна гэсэн хариу мэдэгдэл хийсэн байдаг. Энэ халуун өдрүүдээс хойш хагас жил өнгөрч бэлнээр тэрбум төгрөг авч явсан хэрэг явдал бүдгэрэх тал руугаа явжээ. Эсвэл Х.Баттулга Ерөнхийлөгч болж эрх мэдэл атгасан учраас бүдгэрүүлэх сонирхол давамгайлаад байна уу гэдэг сонирхол татаж байна.

 

Нэг тэрбум төгрөг бол 68-80 хүүхэдтэй цэцэрлэг шинээр барих, 20-30 айлыг орон сууцанд оруулах хэмжээний мөнгө. Түүнчлэн сар бүр 20 мянган төгрөг өгнө гэж тооцвол 50 мянган багачуулд Хүүхдийн мөнгө залгуулж болно. Бага гэж голохооргүй 2-3 жижиг дунд үйлдвэр шинээр нээж болохуйц хөрөнгө оруулалт. Тэрбум төгрөгөөр юу ч хийлгүй аль нэг банкинд хадгалууллаа гэж бодоход, жилийн 15 хувийн хүүгээр тооцоход 150 сая төгрөг болно. Ийм янзаар олон бүтээлч ажил хийж, олон хүнийг ажил амьдралтай нь залгуулж болох мөнгөний мөрөөр мөшгихгүй өнгөрч боломгүй. Улс төрчид, улс төрийн намууд сонгуулийн үеэр бие биеэ барьж идэх нь холгүй аашилж, сонгуулиар мөнгө тараах, санал худалдаж авах гэсэн үйлдлийг өч төчнөөнөөр нь “илрүүлдэг” хэрнээ сонгуулийн маргаашаас амандаа ус балгасан мэт чимээгүй гүлдийж орхидог. АН-ын нэр дэвшигч тухайн үед мөнгөөр санал худалдаж авах ородлого хийлээ гэж сүржин мэдэгдэл хийж байсан МАН өнөөдөр яагаад чимээгүй байна вэ.

 

Хураагдсан тэрбум төгрөг улс төртэй холбоотой учраас энэ талаар ам нээх хүн бараг олдсонгүй. Бүгд л бултав, мэлзэв. Сонгуулийн дараа тэрбум 80 сая төгрөг АН-ынх уу, эсвэл тухайн үеийн нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгынх уу гэдэг дээр хөөрхөн маргаан үүссэн сураг гарав.  Ямартай ч Говь-Алтай аймгийн шүүхээс хураасан тэрбум төгрөгийг улсын орлого болгох үндэслэл байхгүй хэмээн шийдвэрлэжээ.

 

“Милл Хаус” компанийнхан хураалгасан мөнгөө эргүүлэн авсан гэдгийг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэллээ.

АН-ын ерөнхий санхүүчээс хураагдсан мөнгийг буцаан шилжүүлнэ үү гэсэн утгатай бичгийг Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт өгч байжээ...

Үргэлжлэлийг:niislel.mn-ээс

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан