5-р сарын 9, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

ӨӨРСДИЙН ХҮЧ БОЛОМЖОО АШИГЛАН ХҮҮХДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

XOT.mn
2017/10/13 / Улс төр

Улсын хэмжээнд оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургадаг 4 сургууль байдаг. Эдгээр сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн боловсролын асуудлыг орхигдуулахгүй байх нь бидний анхаарах гол асуудал болж байна.

Эдгээр сургуулийн нэг нь нийслэлийн мэргэжлийн сургалттай 55-р тусгай дунд сургууль. Энэ сургуулийн хувьд 498-н хүүхэд суралцдаг. Тус сургуулийн хувьд дауны синдром, аутизмтай хүүхдүүд 1-12-р ангид суралцаж байна. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсролын нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Тэгэхээр 4 жилийн өмнөөс эхлэн олон улсын киванис гэдэг клуб тус сургуультай хамтран ажиллаж эхэлжээ. Киванис клуб бол дэлхийн 92 улсад үйл ажиллагаа явуулдаг сайн дурын хүмүүнлэгийн байгууллага юм байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус сургуульд эд материалын болоод бодлогын дэмжлэг үзүүлж иржээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсрол олгоход тэгш хамруулах хөтөлбөр хэрэгжиж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах орчин бүрдээгүй, , багш нарт урамшуулал олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургаж байгаа багшийн ажлын үр дүнг дүгнэх механизм байхгүй байна. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэм, хамт олноос тусгаарлахгүй, бүх хүүхэд тэгш эрхтэй байх, зарчмыг баримтлан хөгжүүлэх арга зам дэлхий нийтийн чиг хандлага болоод байна. Гагцхүү тэдний нэмэлт хэрэгцээг харгалзан нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох, хөгжих боломжтойгоор тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллах шаардлага тавигдаж байгаа юм.

Бидний анхаарах гол асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудал юм. Хөгжлийн бэрхшээлтэй нэг ч хүүхэд боловсролын гадна орхигдох ёсгүй. Харамсалтай нь ихэнх нь сургууль цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Тиймээс тусгай сургалттай сургуулийг дэмжих төрийн бодлого дээрээс нь хувийн хэвшлүүд, иргэдийн санаачлагай эдгээр хүүхдийн боловсролд том нөлөөг үзүүлэх юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан