5-р сарын 10, Баасан
УЛААНБААТАР 7°C

МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ТӨК ЖИЛД ХОЁР ТЭРБУМЫГ УРАМШУУЛАЛД ЦАЦДАГ

XOT.mn
2017/10/26 / Видео
АТГ-ЫН СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ХЭЛТСИЙН ДАРГА, ЭРХЭЛСЭН КОМИССАР Т.БАЯРХҮҮ

Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг гарч, төрийн байгууллагуудад шалгалт хийсэн. Шалгалтаар төрийн албан хаагчдад шагнал урамшуулалыг хавтгайруулан олгодог зөрчил их байсан нь илэрчээ.

Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК 2015 онд 2.2 тэрбум, 2016 онд 2.7 тэрбум, энэ оны эхний улиралд 381 сая төгрөгийг ажилчдадаа урамшуулал болгон олгосныг АТГ-ын ажлын хэсэг илрүүлжээ. Хоёр тэрбум төгрөг нь төрийн зарим байгууллагын бүтэн жилийн төсөвтэй тэнцэх мөнгө гэж байгаа. Тус компани төрийн өмчит гэсэн статустай атлаа төрийн байгууллагуудад өндөр үнээр интернет үйлчилгээ үзүүлэн, орлогоо бүрдүүлдэг юм.

Манай төрийн байгууллагуудад төрийн албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж томилдог, хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаггүй, хуульд заагаагүй төлбөр хураамжийг албан тушаалтнуудын тушаал, шийдвэрээр тогтоодог, зэрэг зөрчил байна. Мөн Манай улс зарим албан тушаалтны үзэмжээр худалдан авалт зохион байгуулдаг, төсвийн өртгийг хуурамчаар нэмэгдүүлдэг, тодорхой хэдэн компани аж, ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад оролцуулдаг, үндэслэлгүй төлбөр хураамж тогтоосон, аливаа зөвшөөрөл олгохдоо хуульд заагаагүй бичиг баримт нэхдэг, хүнд суртал үүсгэдэг төрийн байгууллагуудтай болжээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан