5-р сарын 9, Пүрэв
УЛААНБААТАР 7°C

М.Энхболд: Шударга өрсөлдөж ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна

XOT.mn
2017/10/12 / Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр гардууллаа.

Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсныхаа дараа тэрбээр "МАН надад итгэл хүлээлгэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Энэ сонгуульд ялалтад хүрэх хариуцлагатай үүрэг надад оногдож байна. Энэ сонгуульд ард түмэнтэйгээ шударга, хуулийн дагуу өрсөлдөж ялалт байгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Энэ удаагийн сонгууль зөвхөн Ерөнхийлөгчөө сонгох биш хагарсан, доройтсон энэ бүгдэд цэг тавих сонгууль гэж би ойлгож байна. Монголын ард түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлтийн шинэ замыг сонгох сонгууль болно. Улс орны эдийн засаг ямар байдалд орсон бэ гэдгийг та бүгд сайн мэдэж байгаа. Бид аргагүй байдалд орж гадны орнуудаас дэмжлэг хүсч байна. Ард түмэн бидэнд 10 сарын өмнө өндөр итгэл найдвар хүлээлгэсэн. Энэ итгэл найдвар түүний ард байгаа том даалгаврыг биелүүлэхийн төлөө би энэ сонгуульд өрсөлдөж байна" гэв.

Түүнчлэн тэрбээр түүнтэй хамт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж буй С.Ганбаатар, Х.Баттулга нарт хандан хуулиа дээдэлж, гүтгэлэг гүжирдлэгээр биш бодлогоороо, хөтөлбөрөөрөө шударга өрсөлдөхийг уриалсан захиа бичсэнээ хэллээ. Ил захидлыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нэр дэвшигчдэд уламжлан хүргэн өгөхөөр боллоо.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод эхлээд гардуулсан юм. Энэ үеэр түүнийг дэмжихээр Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын гишүүд Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Д.Хаянхярваа нар хүрэлцэн иржээ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан