Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг шүүхийн шатанд удаан хугацаанд явж давж заалдах шатны шүүх хурлаар орсны эцэс Ц.Хулан найман жил нэг сар, лам Б.Отгонбаатар Эрүүгийн хариуцлагаас мултаррсан. Тэгвэл Ц.Хулан, өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ж.Батхуяг нар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд гомдол гаргасан ба “уг гомдлыг энэ сарын 24-нд Улсын дээд шүүхээр хэлэлцэхээр болжээ. Шүүх хуралдаан хаалттай болно.
Эргэн сануулахад шүүхээс шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.