11-р сарын 21, Пүрэв
|||||

Хүүхдийг ахуйн осол, гэмтэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ

XOT.mn
2023/12/19 / Нийслэл

Цаг агаарын хэт хүйтрэлт, байгалийн эрсдэлтэй нөхцөл, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарсан. Мөн үргэлжлүүлэн сурагчдын урт хугацааны амралт эхэлнэ. Энэ хүрээнд хүүхдийг ахуйн осол, гэмтэл, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг холбогдох албаныхантай уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Тодруулбал,

  • Эрсдэлд өртөх магадлалтай хүүхдийн судалгааг гаргаж, байнгын хяналт тавин, эрсдэлт нөхцөл үүссэн тохиолдолд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлэх;
  • Зайн, цахим хичээлд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн мэдээлэлд үндэслэн хичээлд хамрагдах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Үл хайхрах хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдүүдэд хүнсний болон бусад дэмжлэг үзүүлэх боломжийг судалж, шийдвэрлэх;
  • Хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийн талаар дуудлага мэдээллийг хүүхдийн тусламжийн 108 утсанд шуурхай мэдээллэх;
  • Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэх;
  • Асрамж халамжийн төв, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд үйлчилгээ авч байгаа хүүхдүүдийн боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг анхаарч, цахимаар хичээллэх боломжийг бүрдүүлэх;
  • Хүүхдийг ахуйн осол, гэмтэл /гал түймэр, түлэгдэлт, хөлдөлт, халтиргаа гулгаа, угаартах, өндрөөс унах, овор ихтэй эд, зүйлд дарагдах гэх мэт/ эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
  • Цахим орчинд хүүхдийн эрхийн зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зэргийг үүрэг болгосон юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан