Хянан шалгах түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь сонсгол эхний өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг 440 их наядын хулгай хэмээн ярьсантай нь холбогдуулан гэрчээр дуудсан. Энэ үеэр Б.Энхбаяр: "Та 440 их наяд төгрөг гэдгийг хаанаас гаргаад ирэв" гэх асуултыг тавихад УИХ-ын гишүүн С.Ганбаатар дараах хариултыг өгсөн. Тэрээр, "Б.Энхбаяр аа, би хэвлэл мэдээллээр явж байгаа тоон мэдээллийг л дурдсан. Малын толгойд хувааж тайлбарласан. Ард иргэдэд ямар том хулгай явж байгааг ойлгуулах гэж санаа бодлоо хэлсэн" гэсэн юм. Харин түр хорооны дарга "Та нүүрсний 440 их наядын хулгай гарсан гэж олон нийтэд мэдэгдсэн нь уянгын халил, ярианы хүч оруулж ярьсан зүйл гэж ойлгох уу? "гэсэн юм.