11-р сарын 21, Пүрэв
|||||

ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ГАЗАР ОЛГОХГҮЙ

XOT.mn
2023/12/14 / Нийслэл

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн Засаг дарга арван хоёрдугаар сарын 15-наас газар олгохгүй.  Тодруулбал Зөвхөн Нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар олгоно. Үүнд:

- Төр бүтээн байгуулалт хийх зорилгоор буюу эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих;

- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх үед;

- Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах нөлөөллийн бүсэд өртөгдсөн иргэн, ААН-үүдтэй хэлэлцээ хийж нүүлгэн шилжүүлэх зорилгоор;

- Царцаагдсан барилга байгууламжид урд олгогдсон газрыг ерөнхий төлөвлөгөөний дагуу дахин төлөвлөгдсөн бүсэд шилжүүлэн суурьшуулах үед;

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан