Маргааш буюу арваннэгдүгээр сарын 19-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр тохиох юм. Энэ өдрийн хүрээнд“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрт заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй гэж ГХЯ-наас мэдээллээ.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.