Amazon компани алдарт зохиолч Толкины "The Lord of the Rings" буюу "Бөгжний эзэн" номын эрхийг худалдан авсан гэдгийг “The Deadline” вебсайт мэдээллээ.
Amazon Studios компани одоогоор хэд, хэдэн улирлаас бүрдсэн цуврал кино хийхээр төлөвлөжээ. Энэхүү төсөл дээр өмнө нь Питер Жексоны найруулсан, гурван ангитай "The Lord of the Rings" киног бүтээсэн. New Line Cinema кино компани Tolkien Estate буюу алдарт зохиолчийн өмч, хөрөнгийг хариуцдаг хуулийн этгээд нар Amazon компанитай хамтран ажиллахаар болжээ. Одоогийн байдлаар Amazon энэхүү цувралын зохиолыг бичих кино зохиолчийг олоогүй байгаа ч үндсэн цувралаас гадна тус компани мөн хэд, хэдэн спин-офф цуврал бүтээхээр аль хэдийнэ төлөвлөжээ. The Deadline вебсайтын мэдээллэж буйгаар Amazon "Бөгжний эзэн" цувралын эхний улиралд зориулж 100 гаруй сая ам.долларыг төсөвлөжээ. Харин цувралын үйл явдалд "Бөгжний эзэн" цуврал номын анхны боть болох "The Fellowship of the Ring" зохиолоос бүр өмнө, гол дүрийн баатруудтай юу тохиолдсон талаар өгүүлэх нь тодорхой болсон.
Ц.Аюу