Нийслэлийн Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг дуудлагаар худалдахаар боллоо. Нийслэлийн газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг ирэх сарын 8-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа Төр захиргааны 5 дугаар байран дахь Иргэний танхимд явагдана.
Дуудлага худалдаагаар газар худалдаж авснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу, техникийн нөхцөл саадгүй, архитектор төлөвлөлтийн даалгавар нь бэлэн газрыг авч байгаа юм. Өөрөөр хэлбэл, та тухайн газрыг дуудлага худалдаагаар авснаар байршил бүр дээр хийгдсэн бэлэн зураг төслийн дагуу барилгын ажлаа эхлүүлж, нэмэлт цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулалгүй ажлаа эхлүүлэх боломжтой болдгоороо давуу талтай юм.
Нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 8:30 минутаас эхлэн 72 цагийн хугацаанд Төр захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах бөгөөд хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.
Дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Газрын албаны www.gazar.ub.gov.mn авах буюу 315712 утсаар лавлаж болно. Хэрвээ та дуудлага худалдаанд оролцох бол дараах материалыг бүрдүүлээрэй. Үүнд: