Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Канад улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрулыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал ах дүү хотуудын найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэх тэр дундаа уур амьсгалын хувьд газар нутаг байгаль цаг уурын нөхцлөөрөө ижил хотуудтай хамтран ажиллах талаар онцлон дурдагдсан юм.
Мөн Канад улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрул Улаанбаатар хотод тулгамдаад байгаа агаарын бохирдол, дэд бүтэц, шилжилт хөдөлгөөн зэрэг асуудлуудаар хотын даргатай санал бодлоо солилцож бүхий л талаар хамтран ажилахаа илэрхийллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.